Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 19.00 цагаас танилцуулна

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн 43.1-ийг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан асуулт, хариултаар үргэлжлээд, завсарлалаа. ҮХЦ-ийн дүгнэлтийг 19.00 цагаас танилцуулна.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "УИХ бол дэгийн хуулиа баримталж ажилласан. Миний хувьд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гэрчээр дуудагдаж оролцсон. Үндсэн хууль бол бүх хуулийн суурь зарчмыг зохицуулдаг "эцэг" хууль гэгддэг. Үндсэн хууль бол бидний үнэт зүйл юм.
Манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 гаруй хууль бий. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд өнөөдрийн хуралдаанд гэрчээр оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, гарсан санал, дүгнэлтийг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн. Чуулганы болоод байнгын хорооны хуралдааны бичлэг, баримтуудыг Цэцэд хүлээлгэж өгсөн" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл