Пүрэв, баасан гаригт цастай

Aдмин / Нүүр

2025 оны 10 дуаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн хугацаанд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29, 31-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11 дүгээр сарын 02-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Ихэнх нутгаар салхины эрч ширүүсч секундэд 5-10 метр, 29-31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөв байна.

Харин Улаанбаатар хотын хувьд энэ сарын 29-30-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй гэнэ. Тухайн өдрүүдэд нийслэлийн баруун өмнөөс салхины эрч хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11-ээс -16 градус, бусад хэсгээр -7-оос -12 градус хүйтэн, өдөртөө 0 хэмээс +5 градус дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.