Хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагчдыг яаралтай ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

Aдмин / Улстөр

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга ‘Шүүр’ болон ‘Шилжүүлэн авах ажиллагаа’-г хариуцан ажиллаж байна.

‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүргүүлэх чиглэл өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн алба хуулийн зөрчилгүй байх учиртайг тэмдэглээд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг Засгийн газар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх зарчим баримтлахаа илэрхийллээ.

2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 'Эрдэнэс Монгол' ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Тус компанийг олон улсын уул уурхайн компаниудын нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулах зорилгыг баримталж байна.

Цаашид бусад төрийн өмчит компаниудыг ч шинэчилнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо. Төрийн өмчит компаниудад шаардлагад нийцсэн, ур чадвартай албан хаагчид ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгон шалгаруулалтын нэгдсэн системтэй болох ажлыг Засгийн газраас эхлүүлээд байна.

Засгийн газраас төрийн байгууллагын хүнд суртал, иргэнд үйлчилж буй үйлчилгээний чанар зэрэгт анхаарал хандуулж албан хаагчдаа чадавхжуулах, мэргэшүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагч төрд ажиллахдаа нэг удаа шалгалт өгөөд зогсох бус ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг үе шаттай өгдөг байх зохицуулалтыг хийнэ гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл

зочин [202.9.41.1] 2023-04-03 08:44:34

тэтгэврийн насны өвөө эмээ нараа хал гэртээ үүргээ гүйцэтгэ ,,,,,,,,улс оронд хөгшдөнө

Иргэн [150.129.140.97] 2023-04-03 00:29:18

Эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн бол тэтгэвэрт нь гаргаж чөлөөлөөчээ!!!

Зочин [64.119.21.26] 2023-04-02 19:15:24

Боловсролын сайлын их дээд сургуульд Хөвсгөлийнхнийг шахдаг байдлыг зогсоовол яасан юм бэ?. Хэтэрч байна шүү.. MCS-ийн захирал шиг л байна.

Зочин [192.82.70.65] 2023-04-02 10:35:13

Багабандийг ОТ н ТУЗ н гишүүнээс чөлөөлөөгүй байж ингэх нь зөв үү, МАН ын шударга байх эсэхыг харая!

зочин [64.119.17.242] 2023-04-02 00:06:21

Ашгүй дээ, дэмжиж байна, ёстой зөв. Төрийн албаны шалгалтыг 1 ч удаа өгөөгүй 64 гаруй настай, асар хоцрогдсон, хэт хуучинсаг, мэргэжлийн ба удирдлагын ур чадваргүй, дарангуйлагч, ой /100 жил/ баяр тэмдэглэхээс бусдыг сэтгэхээ больчихсон хүн агентлагийн даргаар 2001 оноос хойш 20 гаруй сууж байгааг албан тушаалаас нь хурдан чөлөөлөөч ээ. ЗГ, МАН чадвартай мундаг залуучуудыг дэмжээч ээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.