Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

Aдмин / Улстөр

Либертари Нам Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуульд Ардчилсан Нам(АН)-тай хамтарч оролцохоо өнөөдөр зарлав.

Сонгуульд нэгдэж оролцох саналыг улс төрийн зургаан нам тавьсан бөгөөд Удирдах Зөвлөл(УЗ), гишүүдтэйгээ ярилцсаны үр дүнд АН-тай хамтрахаар боллоо хэмээн Либертари Намын дарга Д.Амартүвшин хэллээ.

Мөн тэрбээр "Либертари Нам нь хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг. Эрх чөлөөнд садаа болж байгаа бүгдийг улс төрийн тавцангаас зайлуулахын төлөө манай нам ажиллах болно" гэв.

АН-ын дарга Лу.Гантөмөр "Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаан бол төрийн алба данхайж, хэт томорсон, төр бүгдийг шийдэх гэж оролддог, төлөвлөгөөт эдийн засгийн хэв маягаас салаагүй, өмчийн эрхийг уландаа гишгэсэн, хүний эрхийг хааж боогдуулсан гэдэг зүйлс яригддаг.

Либертари Намын үзэл санаа бол монгол хүн өөрийнхөөрөө баймаар байна гэж байгаа. Энэ нь Монголын хөгжлийн нууцыг бүрэн дүүрэн илэрхийлж байгааг хэлмээр байна. Монгол орон бол монгол хүн бүрийн хөдөлмөр, сэтгэлгээ, оюун санаан дээр хөгжил дэвшил ирнэ гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг тод томруунаар, энгийнээр илэрхийлж чаддаг залуу үе гарч ирсэнд бид талархаж байгаа. Залуу үеэ цаашид мөрөөдлөө ажил хэрэг болгож, мөрөөдөж байгаа нийгмээ Монгол Улсад байгуулаасай гэж хүсэж, түүндээ хүрэхэд АН гүүр болъё гэсэн шийдвэр гаргаж байгаа" гэлээ.

Либертари Намын УЗ-ийн дарга Д.Хишгээ "Бидний бизнес хийх орчин цаг өдрөөр хумигдаж байгаа. Үүнийг либертари үзэл баримтлал залуус төр маш их данхайж, бизнесийн үйл ажиллагаанд оролцож, маш их эрх мэдэлтэй болсны уршиг гэж харж байгаа. Зүүний улс төрийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлсний хор хохирол нь 30 жилийн дараа гараад ирж байна. Бид уг нь амьдрах орчноо сайжруулахын төлөө татвар төлдөг боловч зориулалтаараа хэзээ ч зарцуулагдахгүй байна, дээрэм хийж байна. Үүний эсрэг тэмцэх шаардлагатай байгаа" гэв.

Тус намын дарга Д.Амартүвшин "Либертари үзэл санаа бол жирийн иргэдийн үзэл санаа. Өдөр бүр ажлаа хийгээд ихэнх цалингаа төрд дээрэмдүүлж байгаа, үүнийг буруу гэж бодож хүн бүрийн үзэл санаа юм. Татварыг буулгах, данхар төрийг жижиглэхийн төлөө АН-тай хамтарч энэ сонгуульд оролцохоор боллоо" гэлээ.


Сэтгэгдэл

Улс төрд имидж чухал шүү. Өөд нь тат. [66.181.184.209] 2024-04-23 22:17:37

Гантөмөр энэ цэнхэр күрчкээ өмсчихлээр яг гутлын үйлдвэрийн цехийн масчер шиг харагдах юмаа. Доороо 10-20 ажилтантай, дээрээ 5 дарганцар, 1 том даргатай цехийн масчир шиг. Байнга загинуулснаас болж царай нь үрчийчихсэн. Имиджээ сайн бодоочээ. Та чинь өөрөө дарга нь биздээ.

Зочин [203.98.76.249] 2024-04-23 14:49:57

АН тай хамтарвал нохойн замаар орно өөрийнхөө чадлаар л үз. АН гарахгүйг бултаараа мэдэрч байхад. АН булхай хийх гээд л байна

зочин [103.10.22.170] 2024-04-23 13:42:38

АН ЭНЭ МАЯГААР 1 ХҮНИЙ ЯМАРЧ ҮҮРЭГ, НӨЛӨӨГҮЙ НАМ ГЭСЭН БҮРТЭЙ НЭГДЭЭД БАЙВАЛ НЭР ХҮНД, АМЖИЛТ НЬ ТӨДИЙ ЧИНЭЭ БУУРНА ГЭДГИЙГ ОЙЛГООГҮЙ БНА. АН СОНГУУЛЬД ЭВСЭЛГҮЙ ГАНЦААРАА ОРОЛЦОНО ГЭДГЭЭ МЭДЭГДЭХ ЁСТОЙ БАЙСАН.

Владислав [146.70.111.146] 2024-04-23 13:00:37

Меня зовут Владислав, и я представляю команду Web Hero. Мы обнаружили несколько технических недочетов на вашем сайте, которые могут отталкивать ваших клиентов. Наша команда готова приступить к исправлению этих проблем немедленно, чтобы ваш сайт работал безупречно. Давайте обсудим возможности сотрудничества и наши предложения по улучшению вашего веб-ресурса. Просто оставьте заявку на нашем сайте: wbhr.ru, или свяжитесь со мной напрямую по адресу sale.tp1@wbhr.ru. С уважением, Владислав Web Hero

Зочин [118.235.10.216] 2024-04-23 09:24:55

Энэ нөгөө алиалагч биш үү?

Зочин [211.36.140.23] 2024-04-23 09:05:33

Амжилт хүсье

ган [59.153.87.9] 2024-04-23 00:50:39

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг, энэ алиалагч юу горьдож навсагнана вэ. Чадвал квотоор орчиж юуны магад гэж яваа юм болуу даа. Ингэхэд АН-д хүний нөөц байхгүй бололтой.

Алуурчин элбэгдоржийн [213.55.241.181] 2024-04-22 23:02:14

Алуурчин яргачин зандалчин элбэгдоржийн савирсан чацшаар долоож амьдрагч хэдэн жижиг гөлгүүд угаадас члгадас шавхруугаа сайтар нэмүүлжээ Эзэд нь баадууг нь чангалаад саытар ташуурдаад ажилд нь гаргажээ Энэ гөлгүүдэд ингэж хоолоо олохоос өөр сонголт байхгүй Хамтрагч луйварчин идэр од нь хилийн цаанаас монголчуудаас койн гэж залилж авсан аллага ярга хулгайн мөнгөөрөө санхүүжүүлж байна

зочин [195.88.142.26] 2024-04-22 17:40:46

кккк алиалагч

Зочин [202.55.188.88] 2024-04-22 17:06:29

Бас ийм нэртэй нам байдаг юм уу? Одооны залуусд улсаа бодох сэтгэл байхгүй. Гоё ярьж хүний толгой эргүүлж байгаад “хоолтой залгах” гэсэн санаа. Жишээ нь энэ залуу юу мэдэх юм? Төр гэдэг чинь гудамжны чалчигч биш.

Зочин [66.181.184.147] 2024-04-22 21:34:39

,яг яг

Зочин [119.18.0.102] 2024-04-22 16:45:15

Төр нь данхайгаад байгаа юмуу, төрчид нь данхайгаад байгаа юм уу, Хүн бүр л биенээ дуурайгаад нам байгуулаад, зангиа зүүгээд, үгнүүдээ давхцуулаад…

Ккк [202.9.46.27] 2024-04-22 16:11:42

Паа яаяая. Мангар хүчтэй 2 нам нэгдсэн байна ш дээ.

Зочин [66.181.184.147] 2024-04-22 21:34:55

Кк


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.