Зам, тээврийн ослын улмаас 3 хүн амиа алдаж, 97 хүн хүнд бэртжээ

Aдмин / Нүүр

Зам, тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд ямар нэг гэмтэл учруулсан жолоочоор тухайн хүний эмчилгээний зардлыг төлүүлдэг. 2024 онд гарсан зам, тээврийн ослын 224-т нь хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Осолд өртсөн хүмүүсийг эмчлэхэд эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас 412 сая төгрөгийн төлбөр авсан байна.

Үүнийг нөхөн төлүүлэхээр Тээврийн прокурорын газар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т заасны дагуу шүүхэд хандаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Энэ оны 5 дугаар сарын 1-ний байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам” зөрчиж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Ийм хэргийн цаана эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийг эмнэлгүүд шууд хүлээн авч эмчлээд, төлбөрийг нь ЭМДС-гаас авдаг. Зам, тээврийн 135 хэрэгт хохирсон хүмүүсийг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 230.3 сая төгрөг зарцуулсан аж. Үүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Тээврийн прокурорын газар шүүхэд хандан, шийдвэрлүүлээд байна.

Шүүхээр шийдвэрлэсэн хэргийг харвал “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам” зөрчих гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь хохироосон 3 хэрэг байна.

Энэ оны эхний 5 сарын хугацаанд гарсан гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулсан, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар өсжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000