Тайланд улс жуулчдад криптовалютаар худалдан авалт хийх боломж олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Тайланд улс криптовалютыг бодит эдийн засагтайгаа уялдуулан ашиглахыг зорьж байгаа ажээ. Энэ хүрээнд жуулчид өөрсдийн дижитал хөрөнгийг кредит карттайгаа холбон худалдан авалт хийх боломжтой болох талаар “The Nation” сонин мэдээлсэн байна.

Тайландын Сангийн сайд Пхичая Чунхавачирын хэлснээр, тус улсын Сангийн яам криптовалютыг карттай уялдуулан ашиглах талаар дэлхий дахинд хэрэгжиж буй загваруудыг судалж байгаа аж.

Тэрбээр хэлэхдээ "Зарим улс оронд худалдан авалт хийхдээ криптовалютыг кредит карттай холбон ашиглах боломж хэдийнэ бүрдсэн. Ийм үед худалдан авалт хийхэд худалдаачин орон нутгийн валютаар төлбөрөө хүлээн авдаг бөгөөд худалдан авагч криптовалют хэрэглэснийг тэр бүр мэддэггүй. Энэ загварыг Тайланд улс шууд нэвтрүүлж ашиглах бүрэн боломжтой" гэжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолсноор, Тайландын засгийн газар одоогийн байдлаар тусдаа хууль эрх зүйн хүрээнд зохицуулагдаж буй капиталын зах зээл болон дижитал хөрөнгийн зах зээлийг саадгүй уялдуулан холбохын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж, Төв банктайгаа хэлэлцээ хийж байгаа аж.

Тайландын Аялал жуулчлалын яамнаас мэдээллээр, оны эхнээс хойш тус улсад 13.4 сая гадаадын жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 2 хувиар бага үзүүлэлт юм байна.

Тус улсад ирсэн жуулчдын жагсаалтыг Хятад хамгийн их буюу 1.8 сая хүнээр тэргүүлж буй бол Малайз 1.7 сая, ОХУ 932 мянга, Энэтхэг 880 мянга, БНСУ (Өмнөд Солонгос) 637 мянга байгаа аж.

Тайландын хувьд ОХУ Европын хамгийн том аялал жуулчлалын зах зээлд тооцогдож байгаа бөгөөд Тайландын засгийн газар энэ онд Оросоос нийт 1.9 сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ.

Эх сурвалж: THE NATION
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000