Эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйлээ

Aдмин / Эдийн засаг

Эрүүл ирээдүйн төлөө, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач тусыг таниулж, хамтдаа зүтгэсэн 15 жилийнхээ ойн хүрээнд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хамт олон эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйхийг иргэдэд уриалан Улаанбаатар марафонд нэгдлээ.

5-р сарын 24-ний бямба гарагт болсон “Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн үеэр Сүхбаатарын талбайд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы асар ажиллаж мэргэжлийн эмч нар эрүүл мэнд, тэнцвэртэй хооллолт, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эрдсийн шинжилгээ авч ажиллалаа. Мөн хүүхдүүдэд төсөөллийн ертөнцөө хүссэнээрээ урлах боломжийг бүрдүүлсэн зургийн хэсэг, дурсамж буулгах фото булан, хөгжөөнт тоглоом, амтат зайрмаг бэлтгэлээ.

Марафоны үеэр гэр бүлээрээ манай асраар зочлон мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, тухлан саатсан бүх зочдодоо баярлалаа.

Мөн энэ өдөр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы зохион байгуулагч ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд марафонд нэгдэн эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйснээрээ онцлог байлаа.

Өнгөрсөн хугацаанд тус аяны хүрээнд эмч нарын баг Монгол орон даяар очиж, давхардсан тоогоор 136 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, 680 хорт хавдрын тохиолдол илрүүлж, 527 яаралтай мэс засал хийн, 11 мянга орчим эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан бодит үр дүнтэй ажилласан байна.

ХААН Банк хувийн хэвшлийн салбараас анхлан тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулснаас хойш энэхүү сангаар дамжуулан нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд буй. Тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ийнхүү ХААН Банк эрүүл мэндийн салбарт 2 томоохон аяныг тууштай хэрэгжүүлж, нийт 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000