Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн. Тодруулбал, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд 1.4 км үргэлжлэх түшиц ханыг хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 1.2 км-ийг хийгээд байна. Энэ талаар гүйцэтгэгч компанийн ахлах инженер И.Сумьяабазараас тодруулав.

"Билгүүн Монгол Констракшн" ХХК-ын ахлах инженер И.Сумьяабазар “Манай компанийн хувьд 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр үерийн хамгаалалтын далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгана. Үүний дараагаар голын тохируулга, хашлага хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэв.

Энэхүү үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Мөн "Сэлбэ сэргэлт" төслийн дараагийн үе шатны ажлуудтай уялдана гэдгийг албаныхан онцоллоо. Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулж эхэлнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.102] 2025-05-26 19:39:50

Энэ мөнгөөр Япон Солонгос Хятадад ямар сайхан хүн рүүгээ чиглэсэн цогцолбор зүйл хйих байсан болоо....

Зочин [139.5.219.199] 2025-05-26 18:41:22

21 хотын хүрээнд БЗ хот,СБ хотуудыг хооронд нь заагласан хэрмэн хана гэж ойлгоод байгаа.Юун Сэлбэ голоо дагаж зугаалах.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000