NYT: Трамп Украины мөргөлдөөнөөс зай барих бодол, хандлагаа илэрхийлж байна

Aдмин / Гадаад мэдээ

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөний асуудлаас зайлсхийж буйгаа харуулж байна” гэж “The New York Times” (NYT) сонин дүгнэн бичжээ.

Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Украины мөргөлдөөний асуудлаас аль болох зай барьж буй аж. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс олон нийтэд хандан өмнө нь АНУ “зохицуулалтын үйл явцаас гарахад тун нээлттэй" хэмээн хэлжээ.

Түүнчлэн “The New York Times” сонинд дурдсанаар, Трамп ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд нэгдэх үүрэг амлалтаасаа "ухарч байгаа" аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэл хийхдээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдлүүд байнга Украинд асуудал үүсгэдэг. ОХУ-аас Украины обьектуудад сүүлийн үед эрчимтэй цохилт өгч байгаад сэтгэл дундуур байна” гэж хэлжээ.

Трампын хэлснээр, ОХУ-ын эрх баригчид Украины нутаг дэвсгэрийг бүхлээр нь авах гэсэн онолын (гипотетик) хүсэлтэй байж болох ба энэ нь эцэстээ “Оросыг сүйрэлд хүргэж болзошгүй” аж. Гэвч тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын онцолсноор, ОХУ-ын Агаар-сансрын хүчин Украины цэргийн обьектуудад цохилт өгсөнд АНУ-ын Ерөнхийлөгчийн үзүүлсэн сэтгэл хөдлөлтэй хандлага нь хэлэлцээний үйл явцын ач холбогдолтой холбоотой байж болзошгүй аж.

Эх сурвалж: ТASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [67.168.92.100] 2025-05-28 04:44:47

Трамп ч хэлсэн аманд аа хүрхэд тун ойрхон байна даа. Тэр хэлэх дээ украйн НАТО элсэхгүй харин украйныг устгах болно гэж 2017 онд хэлж байсан нь биелэх болох нээ

Зочин [66.181.180.209] 2025-05-27 21:23:29

Оросууд хамгийн олон хамгийн их цөмийн зэвсгийн нөөцтэй, хэнийг ч хормын дотор устгах боломжтой ,Пуужингуудыг нь аль ч орны ямар ч зэвсэг зогсоох чадваргүй,Ийм байхад баруун,ялангуяа Украин,балын орнууд зэрэг хил залгаа улсууд,орост устана гэж дайсагнаад байгааг ойлгоход үнэхээр бэрх,Ялангуяа орчин үеийн ганц танкгүй монголын улс төрийн зарим бүлэглэл,хоёр агуу гүрэнд дайсагнаад байгааг харахаар инээд хүрмээр

Муухай үнэртэй том том зүйл дүлнэ, шаргана [66.181.183.73] 2025-05-27 22:58:48

Харин тиймээ. Дуртай цагтаа Орос, Хятадаас цаана гараад очичих юм шиг тэнэгтээд л байгах юм. Танкнаас гадна ганц ч байлдааны онгоцгүй, ганц ч усан онгоцгүй улс байж. Танк, онгоц, усан онгоцтой болое гэхэд зүнийг хойд, урд хөршөөс л гуйна биздээ?

Зочин [188.162.254.68] 2025-05-27 19:48:54

жомбог трамп

Украйн АНУ-ын сонирхлоос дэндүү хол юмдаа. [66.181.160.32] 2025-05-27 15:22:34

Америкуудад тээр хол Зүүн Европт болж байгаа дайн ямарч хамаагүй байна. Украйн ялла гэхэд АНУ-д юү өөрчлөгдөх юмб? АНУ-ын стратеги зорилт болох Канад, Гренландийг нэгтгэн авахад Украйн ЮУГААР туслаж чадах юм бэ? Тайванийг АНУ-ын нөлөөнд байлгахад Украйн ЯМАР НЭМЭР болох юм бэ? Юугаар ч туслахгүй, ямар ч нэмэргүй Украйны төлөө Америк Оростой үзэлцэхгүй ш дээ. Дуртай юм бол Европын Холбоо л Оростойгоо сөргөөцөлднө биз.

Зочин [66.181.190.188] 2025-05-27 15:46:52

Нээг л их мэдэмхийрсэн орк,,,,


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000