"Air China" Хөх хот-Улаанбаатар чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлдэнэ

Aдмин / Гадаад мэдээ

"Хятадын агаарын тээврийн групп" ХХК-ийн "Air China" C909 онгоцны анхны олон улсын нислэгийн хэвлэлийн бага хурал өчигдөр буюу 2025 оны зургадугаар сарын 30-ны өдөр Хөх хотод болжээ.

Уг арга хэмжээнд "Air China" компанийн C909 нисэх онгоц долдугаар сарын 1-нээс эхлэн Хөх хот-Улаанбаатар-Хөххот чиглэлд, CA757/8 дугаараар долоо хоногт долоон удаа нислэг үйлдэх болсныг албан ёсоор зарласан байна.

Энэ нь Хятадад үйлдвэрлэсэн нисэх онгоцны олон улсын арилжааны нислэг үйлдэх шинэ үе шатыг нээж байгаа төдийгүй "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад нээлттэй, өндөр түвшинд үйлчлэхэд орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж буйн тод жишээ болж буй аж.

Энэ жил “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлсний 12 жилийн ой тохиож буй. Сүүлийн 12 жилийн хугацаанд "Air China" компани "Бүс ба Зам"-ын агаар аяллын шугамыг өргөтгөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, агаарын холболтыг идэвхтэй хөгжүүлж, “Бүс ба Зам”-ын агаарын зам дагуух 29 улсыг холбосон нислэгийн 68 шугамыг нээжээ.

"Air China" компани Хятадад үйлдвэрлэсэн C909 нисэх онгоцыг нэвтрүүлээд тав дахь жилтэйгээ золгож байгаа аж. Энэ таван жилийн хугацаанд "Air China" компани Хятадад үйлдвэрлэсэн иргэний агаарын тээврийн нисэх онгоцуудаа өргөнөөр ашигласан байна.

Хятадын агаарын тээврийн группын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Цүй Шяофэн "Air China" компани 2020 онд анхны C909 ашиглалтад оруулснаас хойш арилжааны зориулалтаар ашиглаж, Хятадад үлйдвэрлэсэн иргэний агаарын тээврийн нисэх онгоцуудыг аюулгүй ажиллуулж, C909 нисэх онгоц нь багийн цар хүрээ, агаарын хөлгийн ашиглалтын түвшингээрээ салбартаа тэргүүлсээр ирсэн.

"Air China" компанийн C909 нисэх онгоц олон улсын нислэг үйлдэж буй нь Хятадын агаарын тээврийн групп агаарын тээврийн үүрэг хариуцлага, эрхэм зорилгоо биелүүлж, үндэсний стратегид үйлчилж байгаа бас нэгэн тод жишээ юм.

Групп нь олон улсын анхны C909 нислэгээр шинэ гараа болгож, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд бүх хүчээ дайчлах болно. Цаашид агаар тээврийн нислэгийн шугам сүлжээг оновчтой болгож, олон улсын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, Өвөр Монголын умард нутагт нээлттэй гүүрэн гарц барих хүчин чармайлтад агаарын тээврийн шинэ эрч хүч сэлбэж, Хятадыг агаарын тээврийн хүчирхэг улс болгоход хувь нэмэр оруулах болно" гэж хэлжээ.

Эх сурвалж: XINHUA, AIR CHINA
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000