Оросууд Зеленскийн төрсөн нутагт дроны томоохон хэмжээний халдлага үйлджээ
Москва өчигдөр шөнө 400 гаруй дроныг Украины дөрвөн чухал бүс рүү илгээжээ. Өнгөрсөн өдрүүдэд Оросын халдлага эрчимжсэн бөгөөд Киевийн хууль тогтоогчид нэмэлт батлан хамгаалахын төсөв батлахыг оролдож байгаа аж.
Украины Агаарын цэргийн хүчин "Кремль мягмар гаргийн орой холын зайн 400 дрон болон нэг пуужин хөөргөсөн" гэж мэдээлжээ. Энэ нь энэ долоо хоногийн хамгийн том халдлага болсон гэж үзэж байгаа аж. Киевийн цэргүүд эдгээр дронуудын 345-ыг нь саармагжуулж, мөн устгасан байна.
Оросын дроны цохилтууд мягмар гаргийн орой Украины хэд хэдэн хотууд, тодруулбал Одесса мужийн зарим хэсэг, Харков, Винниця, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн төрөлх хот болох Криви Рихт зэрэг газруудад тусчээ.
Украины цэргүүд Оросын хүчнүүдийн 2022 онд эхэлсэн бүрэн хэмжээний түрэмгийллээс хойших хамгийн хатуу эскалациудын нэгтэй тэмцэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд Киевийн хууль тогтоогчид армийн болон батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх анхны өөрчлөлтөд дэмжлэг үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ Зеленский дөнгөж Даваа гарагт сайд нарын томилгоог томоохон өөрчлөлт хийсэн бөгөөд үүний дараа АНУ Украинд шинэ зэвсгийн багц илгээхээ зарлажээ.
‘Хамгийн том халдлага’
Украины төв хэсэгт байрлах Криви Рих хот нь “дэлхийн дайн эхэлснээс хойших хамгийн том халдлагад өртсөн" гэж хотын цэргийн удирдлага Александр Вилкул мэдэгджээ. Тэрбээр "Баллистик пуужин болон 28 дроноор халдлага үйлдэгдсэн бөгөөд үүний улмаас хэд хэдэн гал гарч, хотын зарим хэсэг цахилгаан болон усгүй болсон" гэж нэмж хэлэв.
Зеленский хэлэхдээ "Орос улс хотын эрчим хүчний дэд бүтцийг чиглүүлсэн бөгөөд 15 хүн бэртэж гэмтсэн" гэж мэдэгджээ. Тэрбээр "X" сүлжээнд "Оросын стратеги өөрчлөгдөхгүй байна. Энэ терроризмтой үр дүнтэй тэмцэхийн тулд бид хамгаалалтаа системтэйгээр бэхжүүлэх хэрэгтэй. Агаарын хамгаалалтын илүү олон систем, саармагжуулагч хэрэгтэй байна" гэж жиргэсэн аж.
Харков хотын захирагч Игорь Терехов хэлэхдээ "Манай хот халдлагын үеэр зөвхөн 14 минутын дотор 16 удаа цохилтод өртсөн" гэж мэдэгджээ. Киевийн өмнөд хэсэгт байрлах Винниця хотод халдлагын үеэр найман хүн бэртэж, хоёр дэд бүтцийн байгууламж галд өртөж шатсан байна.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.168.34.106] 2025-07-18 20:18:06
krivii riht ch geh shig, krivoi rog l doo. ukruud l hudlaa oros bish bolj haragdah gej chamirhaj bgaan