АТГ: Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 915 хэрэг шалгагдаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл