Дараах 11 уулзвараар баруун гар тийш эргэх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал,
-10-р хорооллын уулзвар /Зүүн болон урд талаас баруун эргэх/
-3-р эмнэлгийн баруун хойд уулзвар /Хойд талаас баруун эргэх/
-Саппорогийн уулзвар /Зүүн болон баруун талаас баруун эргэх/
-Тасганы овооны уулзвар /Зүүн болон баруун талаас баруун эргэх/
-Хайлаастын уулзвар /Урд талаас баруун эргэх/
-Их Монголын уулзвар /Урд талаас баруун эргэх/
-ЭХЭМҮТ-ийн баруун урд уулзвар /Зүүн болон хойд талаас баруун эргэх/
-Зүүн 4 замын уулзвар /Зүүн болон баруун талаас баруун эргэх/
-32-ын уулзвар /Дөрвөн талаасаа баруун эргэх/
-Гэндэнгийн уулзвар /Зүүн болон урд талаас баруун эргэх/
-Зайсангийн “Оргил”-ын уулзвар /Зүүн талаас баруун эргэх/ багтаж буй аж.
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.122] 2025-09-08 13:25:48
Гэрэл нь байнгын ногоон байх юм уу, эсвэл тэмдэг байх юм уу, аль нэг нь байхгүй бол андуураад хиймэл оюун ухаан дуулаад байх юм байна?