Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад нээгдэнэ

Aдмин / Технологи

Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид гурван жил гаруйн хугацаанд барьж буй дэлхийн хамгийн өндөр гүүр болох Хуажян гүүрний замын хөдөлгөөнийг энэ сарын 28-нд нээнэ гэж орон нутгийн захиргаанаас лхагва гарагт мэдэгджээ.

Уг гүүр 2890 м урт бөгөөд голоос дээш 625 м-ийн өндөрт өргөгдсөн тул дэлхийн хамгийн өндөр гүүр болохоос гадна уулархаг бүсэд баригдсан дэлхийн хамгийн том гүүр болно.

Салхинд тэсвэртэй дизайнтай, өндөр уулын бүтээн байгуулалт зэрэг технологийн олон дэвшлийг харуулсан уг гүүр нь 21 патент авч, гүүр барих үндэсний стандартад хэд хэдэн техникийн ололт амжилтыг тусгасан гэж мужийн тээврийн газрын дарга Жан Ин хэлжээ.

Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр гурван гүүрийг оролцуулаад 32 мянга гаруй гүүр баригдаж дууссан эсвэл баригдаж байна. Мөн дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тэн хагас орчим нь тус мужид байдаг ажээ.

Э.ХУЛАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.