Энэ 7 хоногт Монгол Улсад


2025 оны аравдугаар сарын 13-наас 19-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
10 дугаар сарын 13-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ.
10 дугаар сарын 13-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10 дугаар сарын 13-нд: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна.
10 дугаар сарын 14-нд: “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нэр томьёо” хэлэлцүүлэг Пума империал зочид буудалд болно.
10 дугаар сарын 14-нд: Стандарт хэмжил зүйн ажилтны өдөр тохиож байна.
10 дугаар сарын 14-нд: Уран бүтээлч Д.Бадам "СЭЦЛЭЛ" бие даасан үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд нээнэ.
10 дугаар сарын 14, 15-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10 дугаар сарын 14-20-нд: Монгол-Энэтхэгийн болон Монгол Улс-БНХАУ-ын Нинбо хотын бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.
10 дугаар сарын 15-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 15-нд: Хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна.
10 дугаар сарын 15, 16-нд: Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна.
10 дугаар сарын 16-нд: Дэлхийн хүнсний өдөр тохиож байна.
10 дугаар сарын 16-нд: БНХАУ-д суралцах боловсролын үзэсгэлэнг Корпорейт зочид буудалд зохион байгуулна.
10 дугаар сарын 16-нд: МУЭ-ийн гишүүн, зураач Л.Халзангийн “Усан будаг” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
10 дугаар сарын 16, 17-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
10 дугаар сарын 17-нд: Монгол Улсын Филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлтийн “NEW SEASON 2026” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
10 дугаар сарын 17-нд: Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Монголын Геологичдын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 1-р байрны хурлын зааланд болно.
10 дугаар сарын 17-нд: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал МҮХАҮТ-д болно.
10 дугаар сарын 17-нд: МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан болно.
10 дугаар сарын 18-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно.
10 дугаар сарын 18-нд: Геологичдын өдөр тохиож байна.
10 дугаар сарын 19-нд: Гаалийн ажилтны өдөр тохиож байна.
10 дугаар сарын 19-нд: Маркетеруудын өдөр тохиож байна.
"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд 10 дугаар сарын 17-ныг хүртэл гарч байна.
-Намрын “Мод тарих өдрүүд” 10 дугаар сарын 26-ныг хүртэл орон даяар үргэлжилнэ.
- “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилж байна.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өрнүүлж байна.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилж байна.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Орон нутагт:
10 дугаар сарын 13-нд: Архангай аймагт "АРХАНГАЙ АБИЛИМП-2025" ур чадварын уралдааныг зохион байгуулна.
10 дугаар сарын 13-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Намрын ногоон өдрүүд” болно.
10 дугаар сарын 13-22-нд: Сэлэнгэ аймагт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг зохион байгуулна.
-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
10 дугаар сарын 15-наас 19-нд: Мальт улсад Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг оролцоно.
-Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг 10 дугаар сарын 20-ныг хүртэл толилуулна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл