Он гарснаас хойш 750 мянга гаруй жуулчин иржээ
Манай улсад он гарснаас хойш энэ сарын 26-ныг хүртэлх хугацаанд 751879 жуулчин иржээ.
Тэдгээр жуулчны ихэнх нь БНХАУ, БНСАУ, ОХУ, Япон Улсын иргэд аж. Жуулчид голдуу Улаанбаатар хотоос аяллаа эхэлж, төв талбай, Түүхийн музей, Зайсан толгой, Гандантэгчэнлин хийдийг сонирхохоос гадна Өмнөговь аймгийн Хонгорын элсэн говь, Ёлын ам, Өвөрхангай аймгийн Хархорины туурь, Эрдэнэ зуу хийд, Орхоны хөндий, Элсэн тасархай, Баян-Өлгий аймаг дахь Алтай Таван Богдын үндэсний парк, мөн Хөвсгөлийг зорин очдог юм.













.jpeg)











.jpg)
.jpg)



































.jpg)




Сэтгэгдэл