Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна. Хяналтын дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой. Цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.













































.jpeg)











.jpg)
.jpg)









Сэтгэгдэл
зочин [103.57.93.119] 2025-10-30 14:27:35
Дроноор юу тодорхойлох юм бэ? ямар мэдрэгчтэй юм бэ? Утааны тархалтын талбай юу? утааны тархалтын зузаан уу? утааны тархалтын хугацаа юу? утааны агууламж уу? Хэнд, ямар ач холбогдолтой мэдээ цуглуулах юм бэ? эсвэл зүгээр л татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах ээлжит арга уу? эсвэл эрх баригчдын ээлжит шоуны үгс болох уу?