МҮЭХ: Эмч нарын зээл төлөлтийг хойшлуулж өгөх саналыг банк болон банк бус байгууллагуудад хүргүүлжээ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын ажилчид үндсэн цалингаа 3.5 саяд хүргүүлэх шааардлагыг тавьж эхэлсэн. Энэ хүрээнд тэд 10-р сарын 28-наас эхлэн ажил хаялтын бэлтгэлээ хангах талаар мэдээлсэн. Түүнчлэн ирэх даваа гарагаас өмнө хэлэлцээрт хүрэхгүй бол шууд ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл цалинг нэмэх шийдвэр гарах хүртэл үүсэх санхүүгийн эрсдлийг тооцон банк болон банк бус байгууллагуудад зээл төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх саналыг хүргүүлжээ.

Саналд “Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудад боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хууль ёсны эрхээ эдэлж, ажил хаялтад оролцож байх үед нийгмийн хариуцлагын хүрээнд цалин, ипотек, хэрэглээний зээлийн эргэн төлөлт, хүү, торгуулийг түр хугацаанд зогсоож, тэдний нийгмийн болон эдийн засгийн эрхийг хамгаалах үйлсэд нэгдэн, хүмүүнлэг шийдвэр гаргахыг уриалж байна” гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.