ЦАГ АГААР: Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +2...+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +2…+4 радус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +2…+4 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

















































.jpeg)














Сэтгэгдэл