"Маша баавгай хоёр" хүүхэлдэйн киног ОХУ-д хориглох санал гаргажээ
Улс төр судлаач, идэвхтэн Вадим Попов "Маша баавгай хоёр" хүүхэлдэйн киног Орост хориглох санал гаргажээ. Тус хүүхэлдэйн кинонд Оросын уламжлалт үнэт зүйлстэй зөрчилдсөн агуулга их байгаа гэж үзсэн тул ийм санал гаргасан аж.
Вадим Поповын дэвшүүлж буй гол санаа бол бага насны хүүхдийн хараа хяналтгүй амьдрал. Тийм бага насны хүүхэд ганцаараа тийм ер бусын нөхцөл байдалд амьдрах боломжгүй. Гэхдээ Гекльберри Фин, урт оймст Пиппи, Оливер Твист зэрэг ийм нөхцөл байдлаас ургуулан бичсэн ижил төстэй зохиолууд бишгүй бий.
Үүний зэрэгцээ ойролцоо амьдардаг бүх амьтад Маша охиноос айдаг гэдэг нь Вадим Поповт учир дутагдалтай санагджээ. Гахай, нохой, ямаа, тэр бүү хэл чоныг хүртэл шоглож дөнгөөд байгаа бяцхан охины залийг Попов гайхаж байна.
Мэдээж энэ бол зохиомол зүйл. Хоёрдугаарт, алиа наргианы байгалийн мөн чанар үүнд оршино. Бодит байдал дээр баавгай илүү аймшигтай, бяцхан хүүхэд хүчгүй доройг хүн бүхэн мэднэ. Хэдэн зууныг дамнасан үлгэр туужийн баатрууд үргэлж амьтантай ярьж, тоглож, хамт амьдарсаар ирсэн бөгөөд хүүхдүүд ч үүнийг зохиомол гэдгийг ойлгодог нь гарцаагүй.
Лениний гэргий Надежда Крупская 1928 онд "Доктор Айболит", "Мойдодыр", "Мангас жоом" зэрэг хүүхдийн шүлгүүдийг мөн Вадим Поповтой ижил тайлбараар үгүйсгэж, хориглох санал гаргаж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES






















































.jpeg)









Сэтгэгдэл