О.Цогтгэрэл: Өнөөдрийн авлига, хулгайтай холбоотой олон асуудлын уг сурвалж эрх баригч намд оршиж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.
Тэрбээр “Хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаас салбарын ажилчдын цалингийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын дундаж цалин өнөөдрийн байдлаар 2.7 сая төгрөг байгаа ч эмч, багш нар дунджаас доогуур цалин авч байна.
Салбарын сайд өөрийнхөө салбарын дундаж цалинг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс хэрэв сайд нар өөрийн салбарын дундаж цалингаар цалинждаг бол тэд бодит нөхцөл байдлаа илүү сайн ойлгох байсан гэж үзэж байна” хэмээлээ.
Мөн хуралдаанаар Ж.Алдаржавхлан нарын өргөн мэдүүлсэн “Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцсэн байна.
О.Цогтгэрэл “Одоогийн хуулиар улс төрийн нам төрөөс авдаг санхүүжилтийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр өөрийн орлогоос бүрдүүлэх заалттай. Гэтэл үүнийг өөрчлөхөөр төсөл өргөн барьсан байна.
Нам гэхээсээ илүү аж ахуйн нэгж шиг болсон МАН-ын орлого хуулийн хязгаараас давсан тул үүнийг хуульчлан зөвтгөх оролдлого хийгдэж байгаа нь зүйд нийцэхгүй, зарчимгүй шаардлага юм.
Өнөөдрийн авлига, хулгайтай холбоотой олон асуудлын уг сурвалж улс төрийн намуудад, түүний дотор эрх баригч намд оршиж байна” хэмээн мэдэгдэв.
Мөн бүлгийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-ийг боловсронгуй болгох зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна.






















































.jpeg)









Сэтгэгдэл
Батзандан [199.243.108.66] 2025-11-03 18:43:27
ХАЗГАЙ ХЭЛТЭЙ, ЦАРАЙ МУУТАЙ ЭНЭ ЮМ БОЛИОСОО....
Иргэн [202.126.91.231] 2025-11-03 17:20:54
Ард түмний өмчийг хулгайлж хагартлаа баяжсан эх орноосоо зугтаж ирэх нүүргүй болсон Элбэг, Цагаан, Дулаанжаргал, Мөнхбат нар АН ынх биш байсан юм байх даа