Ж.Энхбаяр: Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээн байгуулна

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг сэргээн байгуулна. Бизнесийн үйл ажиллагааг 200 гаруй хууль зохицуулдагийг өөрчилж Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар зохицуулна. УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газарт үүрэг өгсөн. Засгийн газраас надад энэ ажлыг зохион байгуулж шийдэх үүрэг өгсөн.

Эдийн засаг санхүүгийн салбарыг хамарсан эрх зүйн томоохон шинэчлэлт хийхээр бэлдэж байна.Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал 5.9 хувийн өсөлттэй байна. Харин инфляц 8.2 хувьтай гарсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.6 их наядын орлоготой, 24.7 их наядын зарлагатай, 1.8 их наядын тэнцэлтэй хасах үзүүлэлттэй гарахаар байна.

Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийд эхний 50-р байранд орсон. Гэвч бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтт ээлтэй байдал, төрийн зарчимт байдал, шүүхийн үр ашиг, санхүүгийн зах зээлийн нээлттэй байдал, Засгийн газрын зарлага, төсвийн сахилга бат зэрэг төртэй холбоотой олон үзүүлэлт дээр дундаас хойш явж байна.

Тэгэхээр энэ үзүүлэлтүүдийг засахаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг баталлаа. Мөн евро азийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээг УИХ соёрхон баталлаа" гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.160.124] 2025-12-17 16:43:34

Хийх тухай л яриад байдаг наад арга барилаасаа салаач. Хийхээр шийдсэн л бол хуулиа санаачлаад хурдан хугацаанд хийх хэрэгтэй ш дэ. Яриад л байдаг яриад л байдаг МАНАЙ ТӨРИЙН АЖИЛ ГЭЖ хийх гэж байгаа гэж яриад хийдэгүй нэг тийм үлгэрийн юм байх юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.