Малын өвөлжилтийн байдал 9 аймагт их хүндрэлтэй байх төлөвтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон нэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсрууллаа.
Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.
Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх төлөвтэй байгаа юм.

Иймд мал өвөлжилт хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгой анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол ашиглан хариу арга хэмжээг төлөвлөн ажиллахыг зөвлөж байна.


































































Сэтгэгдэл
иргэн [66.181.183.29] 2026-01-05 15:03:25
Сая Сэлэнгэ Дархаэы байдлыг сонслоо цастай гэхдээ сайхан байна гэж байна,Онцгойгийнхон хариуцлагагүйн зудыг хөөргөж өдөөдөг, Зун намар айлууд сум багийн бэлтгэлийг нарийн айл бүрээр шалгуулаад өөрсдөө явж үз ямар ч асуудөл байхгүй дээ Харин зам хаагдвал даваа гүвээг нээж өг Их сүртэй юм болох юм зар зорилго байна аа Сайн малчдыг авч явж туршлага судлуул,Нүүдэлчид сурчихсмн ажил цас ороосой гэж боддог юм даа