ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны нэгдүгээр сарын 1-ний 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -17…-22 градус.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -12…-14 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатарт: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байв.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

















































.jpeg)














Сэтгэгдэл