Г.Лувсанжамц: Метрог автобустай адилхан татаасгүй явуулах ганцхан боломж бий

Aдмин / Улстөр

Нийт 2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро төсөл”-ийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалт зарлагдсан.

Метро ашиглалтад орсноор иргэд Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан бол 32 минутад зорчино. Метроны шугам Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, бүхэлдээ газар доогуур 20-30 метр гүнд явна.

Мөн нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж, ажлын байрнууд бий болно гэж тооцоолжээ.

УИХ-ын гишүүн, хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Метрог автобустай адилхан татаастай явуулахгүй байх ганцхан боломж бий. Тэр нь үл хөдлөх хөрөнгө болон нийтийн тээвэр хоёрыг хооронд нь уялдуулж, бүтээн байгуулалт хийх аргачлал.

Жишээлбэл, метроны компани маань 2030, 2031 онд ашиглалтад орлоо гэж бодъё. Нийт жилийн орлогынхоо 40 хувийг билетийн орлогоос, 40 хувийг үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого буюу метроны буудлуудад байх оффис, орон сууц, үйлчилгээний газруудын түрээсээс олно.

Харин үлдсэн хувийг нь метро эсвэл үл хөдлөх хөрөнгө дотор байршуулах зар сурталчилгааны орлогоос бүрдүүлнэ гэсэн үг. Ийм Азийн моделийг ашиглаж хэрэгжүүлэх ёстой" гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.187.175] 2025-12-28 11:59:28

Энэ метро гэдэг унаанд суух хөгшчүүдэд хөнгөлөлт үзүүлэх үү?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.