Ө.Шижир: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчсөн хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу?

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Ө.Шижир такси үйлчилгээний талаар бодлоо хуваалцав. Тэрбээр “Uber, Grab, Lyft vs Улаанбаатар хотын такси бааз… Uber, Grab, Lyft нэг ч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлгүй бөгөөд иргэдэд ажлын байр бий болгож, нэмэлт орлого олох боломж бүрдүүлдэг.

Харин Улаанбаатар хотын такси компанид зөвхөн төв оффист нь 156 хүн ажиллах нь. Нийт 2000 таксинд 156 төв оффисын ажилтан болон 4000 жолооч ажиллах нь дэлхий даяарх Uber, Lyft, Grab нийлүүлээд ч хүрэхгүй.

Дандаа дэлхийн тэнхлэгийн эсрэг эргэхээ хэзээ болих вэ? Эдгээр хүмүүсийн цалинг таны татварын мөнгөөр төлнө, төрийн бүтэц улам данхайна. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдсөөр байна.

Зөвхөн захиргаа, хүний нөөцийн хэлтэст нь 42 хүн ажиллах ба нийтдээ 4573 хүн ажиллана гэсэн байна. Энийг хэзээ болих вэ?

No description available.

Та хэдийн баримталж байгаа төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчиж буй хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу? Одоо нэг километр нь 1500 төгрөг байна. Нийслэлийн такси бааз байгуулагдсанаар 1 км нь 2000 төгрөг, шөнийн нэмэгдэл 1 минутад 125 төгрөг, түгжрэлийн нэмэгдэл гэх мэтээр илүү өндөр болсон.

Мөн зургаан жилийн хугацаанд 20 тэрбум төгрөгийн хүүгүй зээл нийслэлээс олгох бөгөөд ийм зээлийн нөхцөл дэлхийн хаана ч байхгүй. 20 тэрбум төгрөг 6 жилийн хугацаанд хүүгүй зээлж авбал хэн ч хөл дээрээ босох боломжтой нь ойлгомжтой” гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.91] 2025-12-28 11:52:18

Нянбактер үнэн даналзаж бнаа, энүүнд ард түмэн улаанбаатарчуудын төлөө гэсэн өчүүхэн ч сэтгэл алга, улс орон чинь цалин тэтгэвэрээ тавьж чадахгүй бхад 20 тэрбумыг хүүгүй зээлнэ гээд пээдийж бдаг

Зочин [202.126.88.202] 2025-12-28 12:28:51

Чадаж байгаа юманд арга алга байна уу даа Түцэндээ дарагдсан харанхуй татсан явган хүний замгүй байсан нь саяхан мэт санагдаж байна Зөв зүйл олон боловч алдаатай зүйл байж л таараа тэрийгээ засаж залруулаад аваад явна гэдэгт итгэдэг шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.