Тагнуулын ерөнхий газар УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг яллагдагчаар татжээ
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Тагнуулын ерөнхий газраас яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, иргэн И.Отгонтөгсийн гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллага түүнийг Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-нд Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзсэн бөгөөд уг шийдвэр нь Улсын Их Хурлаас гаргасан холбогдох тогтоолыг хууль бусад тооцсонтой холбоотой байв.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр, иргэн И.Отгонтөгс 2025 оны аравдугаар сард Улсын Ерөнхий прокурорт хандан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай гомдол гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.
Уг гомдолд Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарыг Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон гэж үзэж буйгаа дурджээ.































































Сэтгэгдэл
Зочин [66.181.185.202] 2025-12-26 16:58:32
Жүжиглэх юм даа