Х.Нямбаатар: "Улаанбаатар Метро" төслийн бүтээн байгуулалтын II шатны тендерийг 27 сонирхогч оролцогчийн дунд зарлаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Улаанбаатар Метро" төслийн бүтээн байгуулалтын II шатны тендерийг зарласан талаараа мэдээлэв.
Тэрбээр "Улаанбаатар Метро" төслийн бүтээн байгуулалтын EPC Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн.
Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ зэрэг нийт 7 улсын 27 оролцогч байгууллага материал ирүүлж сонирхлоо илэрхийлсэн.
Тендерийн II шат (Багц l)-ны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууссан бөгөөд өнөөдөр буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр уг тендерийг EPC+F нөхцөлтэйгөөр материалаа ирүүлсэн 27 сонирхогч оролцогчийн дунд зарлаж байна" гэв.






























































Сэтгэгдэл