Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 28-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

12 дугаар сарын 22-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

12 дугаар сарын 22-нд: “Евразийн бүс нутаг дахь Монгол Улсын орон зай, байр суурь, ирээдүйн төлөв” сэдвийн хүрээнд уулзалт, ярилцлага Туушин зочид буудалд зохион байгуулна.

12 дугаар сарын 22-нд: “Энэтхэг-Монголын Аялал жуулчлалыг дэмжих уулзалт, семинар”-ыг Улаанбаатар хот дахь Энэтхэг Улсын ЭСЯ-ны байранд зохион байгуулна.

12 дугаар сарын 23, 24-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

12 дугаар сарын 24-нд: Засгийн газрын хуралдаан болно.

12 дугаар сарын 24-нд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “Томилгооны сонсгол”-ыг зохион байгуулна.

12 дугаар сарын 24-нд: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Батцэцэгт “Хүндэт доктор” цол олгох ёслол болно.

12 дугаар сарын 25-нд: Монголын уурхайчдын өдөр тохионо.

12 дугаар сарын 25, 26-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 27-нд: Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

12 дугаар сарын 27, 28-нд: “Pro” театрынхан П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээсэн “Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д толилуулна.

12 дугаар сарын 28-нд: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран “TOURISM AWARDS-2025” зохион байгуулна.

12 дугаар сарын 28-нд: Дэлхийн кино урлагийн өдөр тохионо.

-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.