“Цахим шүүх 2.0” цөм системийн нээлт болно
2025 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлтийн үйл ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
11:30 цагт: Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагаас Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах, УИХ-ыг тараах тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Үзэсгэлэн:
-“Өв, өлгий-3000” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
-Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн “Hue” арт галерейд 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутаг:
Дархан: Волейболын дээд лигийн тоглолт “Дархан юнайтед арена”-д болж байна.






















-104035-641377337.jpeg)











































Сэтгэгдэл