Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл хотод пүрэв гарагт эхэлжээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Европын удирдагчид 2026-2027 онд Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар шийдвэр гаргах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч их хэмжээний хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Санал болгож өөр нэг хувилбар бол Украинд их хэмжээний зээл олгох бөгөөд энэ нь мөн ЕХ-ны гишүүн орнуудын олонхын зөвшөөрөл шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен одоогийн дээд хэмжээний уулзалт шийдвэрлэх чухал мөчид болж байгааг онцолжээ. "Бидэнд нэг үндсэн зорилго бий. Энэ бол хүч чадлаар дамжуулан Украинд энх тайван тогтоох явдал юм. Үүний тулд 2026-2027 онд Украинд шаардагдах санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах нь туйлын чухал. Одоогоор хоёр санал хэлэлцэгдэж байна. Өнөөдөр шийдлийг олно гэж бид тохиролцсон" хэмээн У.Ляйен мэдэгдсэн байна.

ЕХ-ны дотоод улс төрийн зөрчилд МЕРКОСУР-ын орнуудтай байгуулсан тус холбоо худалдааны хэлэлцээр мөн нөлөөлж байна. Латин Америкийн орнуудаас хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг Франц, Итали улсууд эсэргүүцжээ.

Уг хэлэлцээрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр Бельги, Францаас 7 мянга орчим хөдөө аж ахуй эрхлэгч Брюссель хотод иржээ. Тракторуудын урт цуваа пүрэв гаргийн өглөөнөөс эхлэн Брюссель хотын төв рүү явсан байна. Дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ болон тариаланчдын ажил хаялтын улмаас Брюссель хотын төвд замын түгжрэл үүссэн байна.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.