Трамп Украины асуудлаарх хэлэлцээний явцыг сайшаав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээний явцыг сайшаажээ.
Тэрбээр Флорида муж дахь Мар-а-Лаго дахь эдлэндээ сэтгүүлчдэд “Украин, Оросын талаарх хэлэлцээ ахицтай үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, мөргөлдөөнт талууд ядарч туйлджээ. Үүний зэрэгцээ Цагаан ордны тэргүүн хямрал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Трамп: Үүнийг бид хийж чадна гэж найдаж байна
Оросын тусгай элч Дмитриев Майамид өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын тусгай төлөөлөгч Уиткофф болон АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нартай хоёр удаагийн хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үеэр Вашингтоны энхийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Владимир Путин Кремльд арванхоёрдугаар сарын эхээр Уиткофф, Кушнер нарыг хүлээн авч уулзсан бөгөөд талууд ойролцоогоор таван цагийн турш энхийн санаачилгын агуулгыг хэлэлцсэн ч одоогоор тохиролцоонд хүрч чадаагүй.
Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, Вашингтонд анхны төлөвлөгөөний 27 заалтыг дөрвөн багц болгон хувааж, тус тусад нь авч үзэх санал гаргасан аж. Тэрбээр бараг бүх заалтыг нягталж үзсэн бөгөөд Москва хүлээн зөвшөөрөх боломжгүй зарим асуудал байгааг онцолжээ.
Үүний дараа Берлинд АНУ болон Украины төлөөлөгчдийн хэлэлцээ болсон. Хэлэлцээний дүнд барууны орнууд НАТО-гийн дүрмийн 5-р зүйлтэй төстэй аюулгүй байдлын баталгаа олгохоор зөвшилцсөн гэж мэдээлж байв. Харин үүний хариуд америкчууд Киевээс нутаг дэвсгэрийн буулт хийхийг шаардсан гэж Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ






























































-104035-641377337.jpeg)


Сэтгэгдэл