Б.Энхтүвшин: Энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ92 шатахуун авна

Aдмин / Эдийн засаг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр шатахууны асуудалтай холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин ярихдаа, “Өнөөдрийн байдлаар шатахуун хангамжийн 50 хүрэхгүй хувийг импортоор оруулж ирсэн. Энэ нь хомсдол үүсэх нэг шалтгаан боллоо. ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байх шиг байна. Гэхдээ тус улс хамаг боломжоороо түлшээ манайд улсад нийлүүлж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 280 гаруй шатахуун түгээх станц бий. Үүнийхээ гуравны нэгийг ээлжилж түлшээр хангаж байна. Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас импортоор хангадаг. Энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ92 шатахуун, 134240 тонн дизель түлш, 1560 тонн АИ95 шатахуун авахаар гэрээгээ хийж, баталгаажуулсан” гэв.

Албаныхны мэдээлснээр, өнөөдөр болон маргааш тус бүр 75 вагон буюу 4500 тонн АИ92 шатахуун Улаанбаатар хотод буух аж. Мөн АИ95-ын хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-аас 600 тонн буух юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.