Нийтийн тээврийн үйлчилгээний орлого 21 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Aдмин / Эдийн засаг

Нийтийн тээврийн бодлогын газар 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байгаа юм. Тэгвэл нийтийн тээврийн энэ жилийн орлого өнгөрөгч 2024 онтой харьцуулахад 21 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, 2024 онд үйлчилгээний орлого нь 33,330,524,048 төгрөг байсан бол 2025 онд 54,974,726,647 төгрөг болж өссөн байна. Түүнчлэн НТБГ-аас “Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын 8 байршилд дулаан автозогсоолыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн 14 чиглэлийг шинээр нээж 16 чиглэлд өөрчлөлт орууллаа” гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.