Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна.
Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиох юм.
УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон байдаг.































































Сэтгэгдэл