Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Цагаан алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 2300 ам.доллароос давав.
Нью-Йоркийн бирж дээр ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэх цагаан алтны үнэ 14.65 хувиар өсөж, нэг унц нь 2 395.6 ам.долларт хүрснийхээ дараа аажмаар буурч, 2 359.3 ам.доллар (+12.92%) болсон байна.
Он гарснаас хойш уг үнэт металлын үнэ 148.36 хувиар, 12 дугаар сарын эхнээс хойш 34.88 хувиар өсжээ.
Эх сурвалж: TASS
Д.ЖАРГАЛ































































Сэтгэгдэл