Ө.Шижир: Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын зарчим юу болсон бэ?
Ө.Шижир: 2025 онд “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” 226 хуудасай ТЭЗҮ-г Нийслэлийн ЗДТГ, “Улаанбаатар хөгжлийн корпраци” ХХК нар хамтран боловсруулсан байна.

Уг ТЭЗҮ-ны “барилга байгууламж” хэсэгт парк шинэчлэхтэй холбоотой анхны хөрөнгө оруулалт 77,000,000,000 буюу 77н тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Үүний 74% буюу 57 тэрбум төгрөгийг 16.5% хүүтэй банкны бизнесээ өргөжүүлэх үйл ажиллагааны зээлээр, 26% буюу 20 тэрбум төгрөгийг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй гэж тусгасан байна.

Такси үйлчилгээнд хэрэглэх Тээврийн хэрэгсэлээрээ цахилгаан хөдөлгүүртэй BYD E6 загварын автомашиныг бүр сонгосон байна. Мөн 1 км-ыг эхний жилд 2000 төгрөгөөр тогтоож, шөнийн цагаар 2500 төгрөг, оргил ачааллын үед 1 минутанд 120 төгрөгөөр нэмэгдэж байхаар тогтоосон байна.

Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын зарчим юу болсон бэ?









.jpeg)























































Сэтгэгдэл
Зочин [202.9.46.177] 2025-12-27 14:44:58
Худлаа биз