ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна

Aдмин / Орон нутаг

ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, хотыг өнгө үзэмжтэй болгохын тулд өнгөрсөн хавраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Төвийн зургаан дүүрэгт 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэжээ.

Гэвч ТҮЦ-ээ зөвшөөрөлгүй дахин байрлуулж, наймдугаар сард дахин 141 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Газрыг чөлөөлж, хүмүүс зорчих өргөн сайхан талбайг бий болгосон. Өнөөдөр хотын төв зам дагуу, жишээ татахад, бидний мэдэхээр Багшийн дээдээр жагсаж байдаг олон ТҮЦ үгүй болсон.

Хэдхэн сарын хугацаанд ТҮЦ нүүлгэх ажил үргэлжилсэн ч үйлчилгээ эрхлэгчид ТҮЦ-ээ хэлбэр хэмжээг нь өөрчилж дахин байршуулах болон түрэмгий байдлаар олон удаа эсэргүүцлээ илэрхийлжээ. Тиймээс 12 дугаар сарын 27-ны байдлаар удаа дараа хүсэлт тавьсан ч ТҮЦ-ээ нүүлгэхгүй, дахин байршуулж байгаа үйл ажиллагаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг нүүлгэсэн байна.

Төвийн зургаан дүүрэгт нийт 60 ТҮЦ нүүлгэхээс 27 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Таван ТҮЦ эзэн нь өөрөө нүүлгэсэн байна. ТҮЦ нүүлгэх явцад цагдаагийн болон төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцах, биед нь халдах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх олон тохиолдол гарчээ.

Цаашилбал, нүүлгэлтийн машин доогуур орж хэвтэх, амиа хорлоно хэмээн сүрдүүлэх, цагдаагийн албан хаагчийг хазах, самардах гээд хүн ёсны бус үйлдлүүд гаргаж байгаа аж.

ТҮЦ бол нэг талаас хүний амь амьдралаа залгуулах арга хэрэгсэл хэдий ч нөгөө талаас нийгмийн аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц сүлжээ. Хамгийн нэгдүгээрт, чанаргүй бүтээгдэхүүн, ялангуяа түргэн хоол, хамгийн хямд чихэр, чипс, бэлэн гоймон зэргийг зарж борлуулдаг. Тэдгээр бүтээгдэхүүний хугацаа, чанар, аюулгүй байдалд огт хяналт тавих боломжгүй.

Худалдаж аваад хордлого болбол хэн ч хариуцлага хүлээхгүй. Дараагийн ээлжинд хотыг өнгө үзэмжгүй, замбараагүй харагдуулдаг. Бусдын зорчих хөдөлгөөнд саад болдог. Шөнө, оройн цагаар ажилладаг нь архи, тамхи нууцаар борлуулж, гэмт хэрэг үүсэх эхлэлийг ч бий болгодог.

ТҮЦ үеэ өнгөрөөсөн. ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна. Өнөөдөр хэн ч хүүхэддээ хор худалдаж авахыг хүсэхгүй.

Open photo

Хууль зүйн сайд Б.Энхбаяр ТҮЦ эрхлэгчдийн хууль бус үйлдлийг хаацайлав уу Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж зөвшөөрөлгүйгээр байршуулсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэй нүүлгэж, газар чөлөөлж эхэлсэн. Ингэснээр орц гарц, зогсоол нэмэгдэх, иргэд ая тухтай зорчих боломжтой болно гэж үзэж тохижилтын ажлуудыг хийсэн юм.

Тэгвэл цөөн хэд нь ТҮЦ-ээ буцаан байрлуулна гэж хэл ам, хэрүүл цуугиан үүсгэдэг хэвээрээ байна. Өчигдөр ТҮЦ-ээ буцаан байршуулсан байршилд албаныхан шаардлага тавихаар очиход ачилтын машиныг цонх шил, дугуйг хагалж, төрийн албан хаагчдын биед халдаж зодож танхайрсан.

Мөн өөрийгөө гэмтээхээр заваж, дотроо газ дэлбэлнэ хэмээн сурдүүлсэн байна. Үүнд цагдаагийн тусламж хэрэгтэй байсан ч Хууль зүйн сайд Б.Энхбаяр ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч уулзахдаа ЦЕГ-т Цагдаагийн Ерөнхий газарт албадан нүүлгэх ажиллагаанд оролцохдоо цагдаагийн байгууллага нь иргэдийн эрх, эрх чөлөөнд халдахгүй байхыг үүрэг болгосон байна.

Хууль зүйн сайд дээрх үүргийг өгснөөрөө ТҮЦ-ийг буцаан байршуулахыг дэмжиж байгаа хэрэг үү, эсвэл хууль зөрчин ТҮЦ байршуулж буй иргэдэд шаардлага тавиад ирсэн алба хаагчдын өмнөөс юу хүссэнээ хэлэх, хийх эрхийг олгож байгаа хэрэг үү. Ямартай ч сайд Б.Энхбаяр энэ үйлдлээрээ ТҮЦ эрхлэгчдийг хаацаалж байгаа бололтой.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.177] 2025-12-27 14:48:14

Учрал дарга өчигдөр ярисаныг зарим улс ойлгоогүй бололтой.

99999999999999999999 [66.181.177.153] 2025-12-27 14:41:59

ТҮЦ ерөөсөө хэрэггүй, төрийн албан хаагч руу дайрч буй эмэгтэйчүүд ямар муухай харагдаж байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.