Болгар улс еврод шилжлээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэ оны анхны өдрөөс эхлэн Болгар улс левийг албан ёсоор халж, еврог үндэсний валют болгон хэрэглэж эхэллээ.

Европын Холбооноос тавьсан бүх шаардлагыг биелүүлсний дараа тус улс ийнхүү еврогийн бүсэд элсэж байна.

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн левийг еврогоор аажмаар солих бөгөөд нэг сарын хугацаанд хоёр валютыг нэгэн зэрэг ашиглана. Левээр төлбөр хийх үед мөнгөний хариултыг еврогоор олгосноор левийг аажмаар эргэлтээс гаргах ажээ. Гэхдээ 2025 оны наймдугаар сарын 8-наас 2026 оны наймдугаар сарын 8 хүртэлх хугацаанд бараа үйлчилгээний үнийг лев болон еврогоор бичих ёстой.

Арилжааны банкууд хэдийн еврогийн дэвсгэртүүдийг хүлээн авч, дэлгүүрүүд болон үйлдвэрийн газруудад хүргэжээ. Еврогийн дэвсгэртүүдийг Болгарын Төв банк, арилжааны банкууд болон банкны салбаргүй хөдөө орон нутагт шуудангийн салбараар дамжуулан сольж авах боломжтой бөгөөд эхний 6 сарын хугацаанд шимтгэл авахгүй. Харин 2026 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн шимтгэл тооцно.

Болгарын эрх баригчид еврод шилжихийн тулд өргөн хэмжээнд бэлтгэл ажлыг хангасан бөгөөд евро нь тус улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжөө өгнө. Тухайлбал, гадаадад ажиллаж, аялах явцыг хөнгөвчилж, зах зээлийн ил тод байдал, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, худалдааг эрчимжүүлнэ.

Еврод шилжих төлөвлөгөөний гол зарчим бол хэрэглэгчдийг хамгаалах явдал юм. Үүний тулд хоёр валютаар үнийг бичих, бараа үйлчилгээний үнэд мониторинг хийх, худалдаачид ба үйлчилгээ эрхлэгчдийг хянах гэсэн гурван үндсэн арга хэмжээг авна.

Эх сурвалж: KAZINFORM
Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.