БНХАУ Тайванийн эргэн тойронд өнөөдөр цэргийн сургуулилалт хийнэ

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлал 12 дугаар сарын 30-нд Тайванийн ойролцоох тэнгисийн таван бүсэд болон агаарын орон зайд байлдааны буудлагатай цэргийн томоохон сургуулилалт хийнэ гэж Xinhua агентлаг мэдээлэв.

Мэдээнд дурдсанаар, сургуулилалт орон нутгийн цагаар 08:00-18:00 цагт явагдана. Зүүн бүсийн командлалаас сургуулилалт болох таван бүсийн координатыг нийтэлжээ. Эдгээр нь Тайванийн хоолой, Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Филиппины тэнгист байрлаж байна.

Аюулгүй байдлыг хангах үүднээс бусад хөлөг онгоц, нисэх төхөөрөмжүүдийг байлдааны буудлагатай сургуулилалт явагдаж буй хугацаанд дээрх далайн бүс, агаарын орон зайд нэвтрэхгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: XINHUA
Д.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.