Товчоодоор орж, гарсан төлбөрөө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна.
Улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийн 12-ыг одоогоор бүрэн цахимжуулсан. Төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байна.
Иймд жолооч нарыг хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулжээ. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх аж. Тухайлбал, товчоогоор гарсан 1000 төгрөгийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй бол хоног тутамд 5 төгрөгийн алданги, 30 хоногийн 150, нийт 1150 төгрөг болж үндсэн төлбөр нэмэгдэх юм.
Иргэд Ebarimt.mn, Ezam.mn, E-Mongolia.mn зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой.
Энэхүү төлбөрийг улсын хэмжээний авто замын арчлалт, засварт зарцуулдаг.


































.jpeg)





























Сэтгэгдэл
Иргэн [66.181.176.90] 2025-12-30 14:12:55
Дээрэмчин Төр юм уу хайшаа юм. Сард 15 хувь нэмж авна гэнэ.