Трамп Гренландыг авах бодлоосоо ухрахгүй гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын эсэргүүцлийг үл харгалзан, АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхол нь хэвээр байгааг мэдэгдлээ.
Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Бид Дани улстай маш сайн харилцаатай. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг харна. Гэхдээ бид пуужингийн довтолгооноос хамгаалах ‘Алтан бөмбөгөр’ хэмээх системийг байгуулж байна. Мөн бусад олон чухал ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ бүхэн бидэнд зайлшгүй шаардлагатай” гэж хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Гренландын стратегийн ач холбогдлыг онцолж, уг аралд АНУ байр сууриа бэхжүүлэхгүй тохиолдолд Орос, Хятад нөлөөгөө тэлэх эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна. “Хэрэв бид тэнд байхгүй бол Орос, Хятад тийшээ орно. Харин Дани үүнд нөлөөлж чадахгүй, харин бид шаардлагатай бүхнийг хийж чадна” гэж Трамп хэлжээ.
Түүний хэлснээр, Гренландын асуудал нь зөвхөн АНУ-ын төдийгүй Европын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой бөгөөд уг асуудлыг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй аль хэдийн хэлэлцсэн байна.
Н.Отгончимэг

































































Сэтгэгдэл
Зочин [192.82.92.42] 2026-01-15 14:28:00
Орос, Хятадтай байлдах гээд байгаа юм уу, хаашаа балай юм бэ!!!
Айхтар өвгөн шүү. [202.126.88.96] 2026-01-15 16:11:06
Трамп айхтар өвгөн байгаа биз? Том том бодлогууд төлөвлөж хэрэгжүүлээд л. Энэ дунд жижиг Дани улсын ашиг сонирхол бол ёстой юү ч биш юмдаа. Энэ хөгшний нас хүрэх болов уу, үүнийг хэрэгжүүлэхэд? Хийж чадвал АНУ-д болон дэлхийд хэдэн зуун жил дурсагдах агуу улс төрийн алхам болно.
Трамп хоосон азаартаад байгаа биш. Жинхэнэ Геополитик хийж байгаа. [202.126.88.96] 2026-01-15 16:01:11
Орос, Хятад 2-ыг Канадын хойд эргээс Хойд мөсөн туйл хүртэл чөлөөтэй оруулахгүй гэж тэгэж байгаа юм. Нөгөө нэг нэвтрэх цэг бол Панамын суваг юм, үүнийг Трамп анхааралдаа авчихсан, тэндээс Хятадыг хөөгөөд эхэлчихсэн биздээ? Мөн Трамп ойрын үед Кубээр оролдоод эхэлчихлээ,бензин шатахуун нэвтрүүлэхгүй дарамт үүсгэчихсэн. Тэгэхлээр Хятад, Орос хоёр Номхон болон Атлантын далайруу ЗӨВХӨН Өмнөд Америкийн урдуур ЧӨЛӨӨТЭЙ нэвтрэх боломжтой болж байгаа. Үүнийг л ГЕОПОЛИТИК буюу "Газар зүйн бодлого" гэдэг юм ш дээ.