Трамп Гренландыг авах бодлоосоо ухрахгүй гэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын эсэргүүцлийг үл харгалзан, АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхол нь хэвээр байгааг мэдэгдлээ.

Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Бид Дани улстай маш сайн харилцаатай. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг харна. Гэхдээ бид пуужингийн довтолгооноос хамгаалах ‘Алтан бөмбөгөр’ хэмээх системийг байгуулж байна. Мөн бусад олон чухал ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ бүхэн бидэнд зайлшгүй шаардлагатай” гэж хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Гренландын стратегийн ач холбогдлыг онцолж, уг аралд АНУ байр сууриа бэхжүүлэхгүй тохиолдолд Орос, Хятад нөлөөгөө тэлэх эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна. “Хэрэв бид тэнд байхгүй бол Орос, Хятад тийшээ орно. Харин Дани үүнд нөлөөлж чадахгүй, харин бид шаардлагатай бүхнийг хийж чадна” гэж Трамп хэлжээ.

Түүний хэлснээр, Гренландын асуудал нь зөвхөн АНУ-ын төдийгүй Европын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой бөгөөд уг асуудлыг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй аль хэдийн хэлэлцсэн байна.

Н.Отгончимэг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.