“МӨРДӨСТЭЙ ЗАЛУУ НАС” ГУРВАН ҮЕИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Aдмин / Нүүр

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүлэх, төрийн цэргийн байгууллагын залуу офицеруудад орон нутгийн үйл ажиллагааг таниулах, хүүхэд, залуучуудад батлан хамгаалах салбарыг сурталчлах, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, эх орноороо бахархах үзэл олгох зорилготой “Мөрдөстэй залуу нас” сэдэвт гурван үеийн чуулга уулзалтыг Монгол Цэргийн Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгууллаа.

Уулзалтад дүүрэгт оршин суугаа бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нар, төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, мөн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцов.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Цэргийн шинжлэх ухааны Доктор, профессор, Хошууч генерал Н.Жалбажав нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Мөн Батлан хамгаалахын дэд сайд, Цэргийн ухааны доктор, хошууч генерал Д.Баасандамба оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа. Түүнчлэн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор, хурандаа Д.Содномцог “Зэвсэгт хүчний түүхэн замнал” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл өглөө.

Мөн арга хэмжээний үеэр нэр бүхий иргэдийг Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, Монголын Ахмадын холбооны “Ахмадын алдар” одон, “Цэргийн алдар”, “Тэргүүний сурагч” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

Тус уулзалт нь ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.