Хятадын хиймэл оюуны салбарт ёс зүйн дүрэм үйлчилнэ

Aдмин / Энтертайнмент

Хятадын эрх баригчид хиймэл оюуны салбарын ёс зүйн зохицуулалтын журмыг хэрэгжүүлж эхэллээ. Уг баримт бичиг нь инновацыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, шударга байдлыг хангах зорилготой ажээ.

Шинэ журам нь Хятадын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй хиймэл оюуны бүх судалгаа, технологийн хөгжүүлэлтэд хамаарах бөгөөд хүний нэр төр, нийгмийн дэг журам, байгаль орчин, хувийн мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй төслүүдийг зохицуулах ажээ.

Журамд зааснаар, их дээд сургуулиуд, судалгааны төвүүд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ёс зүйн дотоод хороог байгуулах үүрэгтэй. Эдгээр хороод нь хяналт тавьж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд технологи, хууль эрх зүй болон ёс зүйн чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдэх ёстой.

Мөн дэвшилтэт хиймэл оюун ухаан болон алгоритмын зөвлөмжийн салбарын томоохон төслүүдэд шинжээчийн хяналтын тогтолцоог нэвтрүүлж байна. Онцгой байдал үүссэн тохиолдолд 36-72 цагийн дотор багтаан гүйцэтгэх түргэвчилсэн аудитын ажиллагааг тусгажээ.

Журмын хэрэгжилтэд холбогдох яамд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хяналт тавина. Ёс зүйн хэм хэмжээ болон мэдээллийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн тохиолдолд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.