Шатахууны үнийн өсөлтөөс хамаарч төсвийн зардал нэмэгдэх эрсдэл үүсжээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар мэдээлэл хийжээ. Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж буй. Уг өсөлт нь үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлж болзошгүй байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн зардал нэмэгдэх эрсдэл үүссэн аж. Мэдээлэлтэй холбогдуулж Засгийн газар шат шатны арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, салбар бүр богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.


Сэтгэгдэл

зочин [202.126.91.188] 2026-04-22 17:55:23

удахгүй өргөн хэрэглээний барааны үнэ 15 хувиар нэмэгдэнэ гэнэ дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.