ХААН Банкны аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийхэд хураамжгүй боллоо

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк эрхэм харилцагчдадаа зориулан 2026 оны 4-р сарын 23-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 6-ны өдрийг дуустал Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү хийдэг гадаад гуйвуулгын үйлчилгээний хураамжаа 0₮ болголоо.

Ингэснээр ХААН Банкны харилцагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэлээр баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчид рүү 50,000-19,000,000 хүртэлх төгрөгийн гадаад гуйвуулгыг Khan Bank аппликэйшнээр дамжуулан ямар ч хураамжгүй, шуурхай шилжүүлэх боломжтой боллоо.

Харилцагч та тус үйлчилгээг ашиглахын тулд дараах энгийн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

  • ХААН Банкны харилцах данстай, “Khan Bank” аппликэйшнтэй байх
  • Хүлээн авагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэл нь болон “Alipay”-ийн хэрэглэгчийн хувийн мэдээллээ баталгаажуулсан байх
  • Шилжүүлэг хийх ХААН Банкны харилцагчийн харилцах дансанд шилжүүлгийн мөнгөн дүн хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байх

Alipay-ийн хэрэглэгчийн хэтэвч руу гүйлгээ хийх үед хүлээн авагчаас “Alipay cross border remittance” цэснээс QR код үүсгүүлэн гадаад гуйвуулга хийх боломжтойг анхаарна уу.

Энэхүү үйлчилгээний давуу тал:

  • Банкны салбарт очих шаардлагагүй
  • Тухайн өдрийн ХААН Банкны бэлэн бус ханшаар бодогдоно
  • Хурдан шуурхай, найдвартай
  • Гүйлгээ хүлээн авагчийн QR кодыг уншуулах эсвэл гараар мэдээлэл бөглөхөд хүлээн авагчийн мэдээлэл нь давхар шалгагдах тул данс андуурч гүйлгээ хийх болон цахим залиланд өртөхөөс сэргийлнэ.

Зааварчилгаа:

  1. “Аlipay”-ийн хэрэглэгчийн хэтэвч рүү QR кодоор гүйлгээ хийх заавартай танилцах бол ЭНД дарна уу.
  2. Хүлээн авагч талаас QR код үүсгүүлэх заавартай танилцах бол ЭНД дарна уу.
  3. “Аlipay”-ийн хэтэвч рүү гараар мэдээлэл оруулан гадаад гуйвуулга хийх заавартай танилцах бол ЭНД дарна уу.

ХААН Банк “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, 2024 оны 11-р сараас хойш Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн билээ.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.