“COP17” хурлын бүтээн байгуулалтын талбайн оройн ээлжийн ажлыг шалгав

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 41 хоног үлдээд байна.

Төлөвлөгөөт ажлын явц байдалтай танилцах, оройн ээлжийн ажилд хяналт тавьж үүрэг, чиглэл өгөхөөр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар хурлын бүтээн байгуулалтын талбайд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбайн гадна тохижилтын ажил 90 гаруй хувьтай, дотор заслын ажил төлөвлөгөөний дагуу эхэлсэн байна. Хурлыг зохион байгуулах хүрээнд түр байгууламж байдлаар барих 12 барилгыг GL францын барилгын компани гүйцэтгэж байгаа. Наймдугаар сарын 6 гэхэд ажлыг бүрэн дүүргэж хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Мөн нийт 12 га талбайг зүлэгжүүлж, 4800 гаруй бут сөөг тарьж, тохижуулах ажлыг үндсэндээ бүхэн гүйцэтгээд байгаа юм


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.