Дархан-Уул аймаг 250 айлын газар эзэмших хүсэлтийг 8 дугаар сарын 14-нөөс цахимаар хүлээн авна

Aдмин / Орон нутаг

Дархан-Уул аймаг 250 айлын амины орон сууцны хорооллын газар олголттой холбоотой мэдээллийг ажлын хэсгээс танилцууллаа.

Газар эзэмших хүсэлтийг 2026 оны 8 дугаар сарын 14-нөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд E-Mongolia (ХУРДАН) системтэй холбогдсон "Дижитал Дархан-Уул" цахим аппликейшнээр үнэ төлбөргүй хүлээн авна. Харин газар олголтыг 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр цахим сугалааны программаар нээлттэй зохион байгуулна.

Бүртгэлд зөвхөн 18-аас дээш насны Дархан-Уул аймгийн иргэд хамрагдана.

Сугалаанд шалгарсан иргэдэд 0.07 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Харин тухайн хорооллын дэд бүтэц байгуулах зардлыг иргэд хариуцан санхүүжүүлэх бөгөөд уг зардалд дулаан, цэвэр ус, бохир ус, цахилгаан, холбооны шугам сүлжээг татах ажил багтана. Түүнчлэн айл бүрийн эзэмших газрыг хашаажуулна. Төсвийг тун удахгүй баталгаажуулж иргэдэд мэдээлнэ.

Төслийн байршил 25 болон 31 дүгээр хорооллын залгаа, нийт 52.7 га талбайд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Хорооллын амины орон сууцууд нь нэг загварын төлөвлөлт, өнгөний нэгдсэн кодтой, хамгийн багадаа 60 м² талбайтайгаас эхлэх 8 төрлийн хэмжээ, загвартай байна.

/Мэдээлэл авах утас: 70370099 / тус утас нь 7-р сарын 20-ноос ажиллаж эхэлнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.