ФОТО: Ардчилсан намын ҮЗХ-ны ОТГОН хуралдаан болж өндөрлөлөө

Д.Тулга / Улстөр

uzh

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны отгон хуралдаан өнөөдөр 18:00 цагт төрийн ордны Их танхимд эхэлж, асуудлаа хэлэлцээд дөнгөж сая дууссан байна.

50 дахь удаагийн ҮЗХ–ны хуралдаан АН-ын VII Их хурлыг угтаж болсноороо онцлог байлаа. Тодруулбал, ирэх ням гаригт болох АН-ын Долдугаар их хурлын хэлэлцэх асуудал, тооллого, мандатын комисс, хурал даргалагч, тэргүүлэгч зэргээ батласан байна. ҮЗХ-ны хурлын ирц сайн байсан төдийгүй хэлэлцэх асуудлыг ямар нэг маргаан байхгүй амжилттай хэлэлцэж, өндөрлөсөн байна. Сүүлийн буюу отгон хуралдаандаа оролцсон ҮЗХ-ны гишүүд өнгөрсөн хугацаанд ҮЗХ нийтдээ 50 удаа хуралдахдаа Ардчилсан намын төдийгүй, Монгол Улсын хэмжээнд үр дүнгээ үзүүлсэн олон түүхэн шийдвэрийг гаргаж байсныг онцолж, сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байв.

Н.МЯГМАР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

uzh

uzh

uzh

uzh

uzh

uzh

uzh

uzh

uzh

uzh

uzh


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000